Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар 11 шүүгчид холбогдох 11 гомдлыг хэлэлцжээ. Ингээд 2 шүүгчид сануулах, 1 шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулж, 1 шүүгчид 3 сар 30 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.

Харин 4 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.