Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат хэвлэлийн хурал зарлаж энэ үеэр түүний зѳвлѳх гэх З рүү улс тѳрийн зорилготойгоор халдсан хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний туслах руу ямар нэг улс төрийн зорилготой халдаагүй болохыг цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбатын Хэвлэл мэдээлэл хариуцсан зѳвлѳх нь хоёр үл таних этгээдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, зодуулсан байна.

Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шѳнѳ УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбатын зѳвлѳх З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр лүүгээ харьж явах замдаа үл таних хоёр этгээдтэй маргалдсан байна. Хохирогч гэх З нь тухайн үед ганцаараа байсан бѳгѳѳд түүнийг хоёр этгээд бүлэглэж зоджээ. Хэрэг гардаг ѳдѳр хохирогч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ѳгѳѳгүй аж. Тэрээр зодуулсан гэх ѳдрѳѳс нэг хоногийн дараа буюу ѳчигдѳр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ѳѳрийн биеэр очиж, ѳргѳдѳл ѳгчээ. Мѳн тэрээр хохирогчоор мэдүүлэг тайлбар ѳгсѳн байна. Гишүүний зѳвлѳхийг зодсон гэх хоёр сэжигтнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, гишүүний зѳвлѳх рүү улс тѳрийн зорилготой халдсан зүйл огт байхгүй. Ахуйн хүрээний зодооны асуудал юм гэв.