УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан  мэдээлэл хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан : "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан.Энэ нь хууль зөрчсөн хэрэг.

Бид ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна" хэмээв. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хуралдаа суухгүй бололтой.