Сүүлийн хэдэн өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчдын шалгалт эхлээд байгаа билээ. Орон нутагт Төрийн албаны шалгалтаар явж байсан албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолджээ.

Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулахад, "Завханы Тосонцэнгэлээс 130 аад км-т Солонготын давааны өвөрт 20.30 цагийн үед жолоочтойгоо дөрвүүлээ явж байгаад гүүрний далангийн эрэг мөргөн осолдсон хэрэг гарсан. Нэг эмэгтэй гурван эрэгтэй явсан. Одоогоор эмэгтэй нь ухаан ороогүй байгаа. Тэднийг нийслэлд авч ирэхээр нисдэг тэрэг замдаа гарсан очиж яваа" гэв.

Осолд орсон төрийн албан хаагчид төрийн албаны шалгалтаар явж байсан юм байна.