13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлж байна. Одоогоор шүүх хурлын гадна цагдаагийн хамгааалалт гарч хаалттай хэлэлцэх юм.
Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрсөн онд гараад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна. Гэмт этгээдүүд болох М.Амарболд, Б.Жавхлан нарыг шүүх хурал нэг удаа мөрдөн байцаалтад буцаж, нэг удаа шүүх хурал нь хойшилсон.
Энэ даваа гарагт болох байсан шүүх хуралд нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бөгөөд хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Хурлыг зориуд хойшлуулж хуурамч эмнэлгийн акт авчирсан өмгөөлөгчид шүүхээс мөнгөн торгууль оногдуулсан.
Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгчид "Өнөөдөр хурал хойшлохгүй байх. Хүний нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг шүүхээс онооно гэдэгт итгэж байна" гэжээ.