Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

- 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хэлье. М.Энхболдыг энэ хэрэгт орооцолдсных нь төлөө огцорхыг шаардсан. Хаянхярвааг албан тушаалаасаа огцорхыг би шаардсан нь үнэн. Намын нөхөд хэлэлцээд түүнийг огцруулахаар шийдвэрлэсэн. 

- М.Энхболд бид хоёр багын найзууд. Гэвч би найзаа бодох уу улсаа бодох уу гэдэг шийдвэрийг гаргаж улсаа бодохоор шийдсэн. 

- Төрийн их цэвэрлэгээ албан ёсоор эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутагдаж байгаа ч би ард түмний хүчээр төрийн энэ шударга бус явдлыг арилгах ёстой. 

-Манан бүлэглэтэй тэмцэх  миний энэ тэмцэл цаашид улам хурц болно гэдгийг хэлье. 

-Бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг ирсэн байна. 27 жил бид одоогийн үндсэн хуулийн дагуу амьдарлаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. 

- ЖДҮ-ээс зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж байна.

- Би тэдэнд "Авсан мөнгөө буцааж өг" "Ард түмнээс уучлал гуй" гэсэн хоёр шаардлагыг тавьж байгаа. 

-Сэтгүүлч та бүхний дэмжлэг одоо л бидэнд хэрэгтэй байна. Та нарт өгөх мөнгө надад байхгүй. Гэсэн ч та бүхнийг надтай нэгдээсэй, шударга ёсны төлөө босоосой хэмээн хүсч байна гэлээ. 

www.Seen.mn