Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ: "Би ард түмэнтэйгээ уулзаж их явлаа. Энэ үеэр ард түмэн дараах зүйлийг хэлж байна. Шударга ёсыг шаардаж, сахилга хариуцлагыг дээшлүүлээ, ажлын байртай болгож, иргэдийн амьжиргааг сайжруулаа гэдэг зүйлийг хэлж байна. Би шударга ёсны төлөө тэмцэж байна. МАНАН гэж байдаг юм. М.Энхболдыг би УИХ-ын даргаас огцор гэсэн. "60 тэрбум"-ын бичлэг бол үнэн шүү. Ийм уулзалт болсон нь үнэн. Газрын наймаа хийсэн нь үнэн шүү. М.Энхболд миний багын найз. Гэхдээ би найзыгаа биш улс орноо бодож байна. Мөн Нийслэлийн Засаг даргыг огцруулна. Засгийн Газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүнийг зургийг сайн хараарай. Улс орны эдийн засгийн уналт зогссон, болж байна" гэх мэтээр ярьж байна.