УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар МАН-ын Удирдах Зөвлөлд шаардлага хүргүүлж буй ажээ. Тэд Засгийн Газрыг огцруулах УИХ-ын 27 гишүүний асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үеэр ХХААХҮЯ-ий дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан Д.Амарбаясгалан тэргүүтэй УЗ-ийн гишүүдийг хуралдаа оролцохгүй байх нь зүйтэй гэж шаардаж буй юм байна. МАН-ын Удирдах Зөвлөлд ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан 6 улс төрч байна.