Сайн байцгаана уу? асууж зѳвлѳх юм бнаа (зѳвхѳн энэ амьдарлыг үзсэн мэддэг нэг нь хариулахыг бодоорой юуг нь ч мэдрээгүй байж амныхаа зоргоор олон юм яриад хэрэггүй!)

Би 25настай 2ой гарантай хѳѳрхѳн хүүтэй ганц бие ээж юмаа. Нѳхрѳѳсѳѳ салаад нээх удаагүй байна, гэхдээ эргэлт буцалтгүй шийдсэн. Саяхан Солонгост нѳхѳртэйгѳѳ ажиллаж амьдардаг хамаатны эгч маань намайг 3 сараар Солонгос явж ажил хий гэж санал болгосон юмаа. Гэтэл хүүдээ санаа зовоод огт шийдэж чадахгүй юм. Уул нь заавал 3н сар бололгүй эхний удаад хоёр сар болчоод ирье гэж бодсон хүүгээ харахаар ѳрѳвдѳѳд хорогдоод хэцүү юмаа. Хүү минь бэтгэрээд сэтгэл санаагаар унаад ээж намайг хаяад явчихлаа гэж бодох вий гэхээс айгаад байх юм. Уул нь тѳрсѳн эгч минь хүүхдүүдтэйгээ цуг хараад үлдэе гэсэн ч ѳвдѳж хавдах вий гээд л санаа минь зовоод сэтгэл хоёрдоод байх юм.

Яваад хоёр сар ажиллаж ирээд байж байгаад дахиад гурван сараар яваад нэг жижиг бизнес эхлэх санаатай байгаа юм. Яах вэ хааяа бодохоор хүүгийхээ тѳлѳѳ явсан нь ч дээр юм шиг хааяа болохоор хүүгээ шал дэмий зовоочих вий гэж айгаад байна. хамаатны эгч маань чи залуу байна юм үзэж нүд тайл одоо чи л амьдарлаа авж явна хэдэн сар ажиллаж байгаад дорвитойхон хѳдѳл сурая гэсэн зүйлээ сур гэсэн юм. та нар минь зѳвѳлгѳѳ ѳгж туслаарай.