Малайзын хаан V Мухаммад Москва хотын миссээр нэгэн цагт шалгарч байсан 25 настай орос бүсгүйтэй нижгэр хурим хийжээ. Оксана Воеводина ийнхүү лалын шашинт эрийн гэргий болжээ. Тиймээс тэрбээр лалын шашинтан бол нүүрний хаалт буюу хижаб зүүх болж байна. 

Хурим исламын ёс заншлаар явагдаж, архи, согтууруулах ундааны зүйлс байсангүй. 49 настай Мухаммад V улс орныхоо бүрэн эрхт эзэн хаан биш, хягаарлагдмал эрхтэй. Түүний засаглал 2022 онд дуусах юм. Малайзыг Ерөнхий сайд, Засгийн газар нь удирддаг. Мухаммад өмнө нь нэг удаа гэрлэж байсан ч тэрбээр анхны эхнэрээсээ салсан, хүүхэдгүй нэгэн аж.