Жил бүрийн 2 сарын 14-ний өдөр тохиодог "Гэгээн хайр"-ын баярыг толиолдуулан УДЭТ-ын хамт олон монголынхоо бүх сайхан хосууддаа зориулан энэ сарын 14-ны өдөр “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээрээ ахлуулсан гайхалтай уран бүтээлүүдээ толилуулж байна.

Тодруулбал,
II сарын 7,8,9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг,
II сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэннарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” орчин үеийн жүжиг,
II сарын 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг, 
II сарын 20,21,22,23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүдийг тавихаар төлөвлөөд байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип ямар ч эвлүүлэг хийгдээгүй монголын анхны  клип юм байна.  Ингээд энэхүү клипийг та бүхэндээ хүргэе.