Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дагуу УИХ-аас тус тойрогт нөхөн сонгууль зарлах 62 дугаар тогтоолыг баталсан юм. Гэвч уг тогтоолд төрийн албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, гомдол гаргасан иргэний талд шийдвэр гаргасан ч УИХ хүлээж авахаас татгалзсан. Тиймээс өнөөдөр Их суудлын хуралдаанаар дээрх маргааныг дахин хянан хэлэлцсэн юм. Их суудлын хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, “Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй”, “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн уг тогтоолыг хүчингүй болохоор шийдвэрлэснийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтэдээ дурьдсан байна.

Эх сурвалж: Dnn.mn