08:30 цагт: Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулган болно.

09:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно.

09:00 цагт: Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно.

10:30 цагт: ЦССҮТ-ийн төв байранд тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, урамшуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр донорын үйлсийг сурталчлах өдөрлөгийн үйл ажиллагаа  болно.

11:30 цагт: ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

11:40 цагт: BlueMon-ий нэг давхарт "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд  "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэн  нээлтээ хийнэ.

13:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу" сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.