Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар АН-ын Улс төрийн зөвлөл, бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгсөн билээ.

Энэ нь Засгийн Газар огцролгүй үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 

 

Уг асуудлыг өнөөдөр АН-ын хараат бус Үндсэн дүрмийн хороон хэлэлцэж, хуралдаанд оролцсон 11 хүний олонхи нь АН-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар нь Ардчилсан намын дүрмийн 3.9.18 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ дээрх гурван гишүүнийг уучлах, сануулах, шийтгэх эсэхээ өөрөө эцэслэн шийдэх юм байна.

Ч.Явуу

sonin.mn