Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны ажлаа дүгнэсэн тайлангийн хурал өнөөдөр МҮЭСТО-нд боллоо.

Тус хурлын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.

J1A2289-1024x683GJ1A2699-1024x683

Хурлын ажиллагааны эхэнд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар илтгэл тавьж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

J1A2445-1024x683J1A2483-1024x683

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг шагнаж урамшууллаа.

Хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд “Тэргүүний хэлтэс”-ээр, хошууч Ш.Мэндсайхан даргатай Нийслэлийн Аврах анги-105 “Тэргүүний анги”-аар тус тус шалгарсан юм.

GJ1A2659-1024x683

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан “Оны шилдэг” албан хаагчдыг шалгарууллаа.

Үүнд “Шилдэг удирдах ажилтан”-аар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс, “Шилдэг байцаагч”-аар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр мөн хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, “Шилдэг ангийн захирагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг, “Шилдэг бүлгийн дарга”-аар Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Отгонбаяр, “Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, “Шилдэг техникийн ажилтан”-аар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, “Шилдэг аврагч”-аар нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, “Шилдэг жолооч”-оор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, “Шилдэг гал сөнөөгч”-өөр” Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг нар шалгарч “Өргөмжлөл”, 1 сарын үндсэн цалингаар шагналаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

J1A2603-1024x683J1A2598-1024x683J1A2612-1024x683J1A2631-1024x683