Сайн байна уу. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би 24 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 3 настай, бага охин 4 сар хүрэх гэж байгаа.

Нөхөр МУИС-д оюутан, 2 дахиа сурч байгаа. Би ч МУИС-г өнгөрсөн жил арай ядан л төгссөн. Хүүхэд оюутан байхад гарсан болохоор нөхөр болж л өгвөл орой болгон пиво уудаг. Би хэрэггүй болохгүй яах юм гэж хэлээд байхад л дэлгүүр гараад ирье гээл авахгүй өөр юм авах гэж байна гээд гардаг авчихсан л байх юм. Үнэхээр надад энэ бүхэн хэцүү байна. Бүх зүйлээс зугтмаар, хаана хэний ч мэдэхгүй газар амьдармаар санагдах үе зөндөө байх юм. Би нөхөртөө хэлдэг, чи ингэж байгаад архичин болно, би тэр үед чинь 2 хүүхдээ аав ээждээ өгчихөөд гадаад дотоод яваад ажил хийгээд 2 хүүхдээ хангалттай тэжээж чадна, би чиний юунд хорогдож байх вэ дэ, архичин хүнтэй насыг барахгүй шүү гэж зөндөө анхаарулсан, би архичин болохгүй мэдэж байгаа л гэдэг. Уухгүй болхоороо хэдэн сар ч уудаггүй харин намайг дуугуй байх л юм бол сараар ч хамаагүй хичээлдээ явж ирчээд л орой бүр аваад уугаа л унтаад өгнө.Уг нь надад халамжтай хүүхдүүддээ халамжтай.. Жаахан түргэн ааштай, хүний үг сонсоно гэж байдаггүй , намайг үргэлж дийлэх гээд л байдаг. Нөхөр 10 жилдээ 4-р ангидаа нэг охинд сайн болоод 1р курс хүртэлээ сайн байсан гэж найз нь надад хэлсэн. 1р курсдээ 3 сар үерхнэд тэр охин нь салчихсан гэсэн. Бид 2 болохоор 11-р ангид байхдаа танилцаад 1р курсийх нь зунаас үерхсэн, тэгээд 3 курсдээ жирэмсэн болоод 4 курсдээ ордог жилээсээ цуг байж эхэлсэн. Хамт байж эхэлсэн цагаас л ийм байна. Уг нь их мундаг онц сурдаг, мундаг аав ээжийн хүүхэд. Тэр сайн байсан охиноосоо болоод анх уудаг болж эхэлсэн юм байна лээ. Эсвэл тэр охиндоо одоо болтол сайн юм болов уу? Би яг яах ёстой вэ? Надад туслаач зөвөлгө өгөөч, гуйж байна ах эгч нар аа. Би цаашид яах ёстой юм бол оо.