Өчигдөр орой ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар,  Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж, дараах үр дүнд хүрсэн талаар мэдээлэл хийсэн билээ.

Үүнд: 

 

1. 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.

2. 12 сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр буурна. 

3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна.

4. Долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА... Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой..." гэсэн бол

Д.Сумъяабазар: "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ... Шууд цуцлана шүү." гэжээ.

Ямартаа ч энэ баасан гарагаас бензин шатахууны үнийг бууруул гэж нефть импортлогч компаниудад Засгийн газраас үүрэг даалгавар өглөө. Харин Засгийн шийдвэрийг эдгээр салбарын компаниуд хэрхэн биелүүлэх бэ гэдгийг харах үлдлээ. Баасан гарагаас үнэ буурахгүй бол иргэн та ч мөн шаардлага тавих хэрэгтэй болов уу. Үнэ буурахыг олон сар хүлээсэн иргэд одоо л тууштай тэмцээрэй гэж уриалмаар байна. Өөр нэг өнцөгөөр бол Хүрэлсүхийн Засгийн газар хүчтэй юу, нефть импортлогч компаниуд түүнийг үгийг аялдан дагахгүй юу гэдгийг харж болох нь.