Сайн байцгаана уу. Та бүхэн минь надад зөвлөөч. Би одоо 21тэй Би дээрээ ганц ахтай надаас 10ах одоо гэр бүлтэй болоод тусдаа амьдардаг.

Манай аав гэх хүн намайг бага байхаас минь л архи их уудаг уухаараа агсан тавьж ээжийг минь маш их зоддог ээж бид 2ыг гэрээс гараад зугтаахаар араас хөөж ирж байгаад хэдэн буудал газар ээжийг үсдэж чирээд гэр лүү аваачиж байгаад зоддог их муухай хүн байсан ах маань ч бараг гэртээ байдаггүй. тэгээд нэг өдөр бүр тэсэхээ байгаад аавыг цагдаад барьж өгчихөөд ээж бид 2 гэрээ зараад зугтааж амьдрах болсон би тэр үед 4р анги байсан.

Гэхдээ зугтаахдаа бүр маш холоор зугтаадаг байсан. Хааяа хотод ирэхэд бүр таарчих вий гэхээс миний зүрх үхдэг байлаа. 3жил энд тэнд амьдрасны эцэст ээж аавыг засарсан гэж итгэн буцаж нийлсэн. Тэр үеээс л миний бүх зовлон эхэлсэн би ч гэртээ очихоос дургүй хятад улсад эгчтэйгээ хамт тэтгэлэгээр 3жил сурч дунд ангиа төгсөж монголд ирж сурсан. Аав яг л хэвэндээ уухаараа агсан тавина зодно. Гэхдээ ээж маань сүүлдээ надаас нуудаг болсон би ч ямар арга хэмжээ авах ёстойгоо бүр ойлгохоо байсан. Уг нь эрүүлдээ хүнтэй юу ч ярьдаггүй дуугай хүн. Тэгж хэрүүл зодоон хийж яван явсаар өдийг хүрлээ. Би одоо төрөөд удаагүй байгаа нярай хүүхэдтэй. Хүний амьдрал үнэхээр хэцүү юм үерхэж байсан залуу маань цаанаа давхар өөр хүнтэй зэрэг явалддаг байж таараад намайг биш тэр хүүхэнийг сонгоод намайг жирэмсэн болгочоод хаяаад явсан. Ээж аав 2 мэдэх үед надад ямар хэцүү байсан гээч. Аав намайг далимдуулж байнга шахуу уудаг болсон ээж маань ч зүгээргүй бас ууна тэгээд л 2 согтуу хүн хоорондоо хэрүүл хийгээд зодолдоно би ээжийг өмөөрч голоор нь орж байж гараа хугалсан толгойгоо хагалсан бэртэж гэмтэхээрээ л нэг болсон. Цагдаа дуудахаар шууд гарч яваад зугтаачихна. Тэгээд маргааш нь юм уу нөгөөдөр нь юу ч болоогүй юм шиг ирээд л хэвтээд өгнө.

Би дотроо бодохдоо хүүхэд гараад ирэхээр тэр жоохон амьтныг хараад гайгүй болох байх гэж бодоод тэвчсээр байгаад төрсөн. Яг одоогоор үнэндээ өөр болсон юм алга. Энэ маягаараа би хүүхдээ үнэхээр ийм архины хэрүүлийн бузарт өсгөмөөргүй байна ах дүү нарындаа очъё гэхээр ээжийгээ өрөвдөөд байх юм нмг байхгүй хойгуур алчихвал яана гэж бодоод. Одоо ямар арга хэмжээ авах вэ.

Хүүхдийн хүчирхийлэл энэ тэр гэсэн газар байдаг юм болов уу? Цагдаад өгөөд шүүхээр явна гэхээр биенд хүнд гэмтэл учруулаагүй бол хэдэн сар суулгаад л гаргачихна. Тэгвэл гарч ирээд жинхэнэ бид 2ыг ална байх гэж бодоод айгаад байх юм? Яах ёстой юм болоо надад туслаач уучлаарай хэтэрхий нуршчихлаа.