Гадаадын зээл, тусламжийн хүрээнд 2019 онд нийт 1,371.5 тэрбум төгрөгийг ашиглахаар тооцжээ. Үний 21 хувийг “Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих”, 17 хувийг “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлд ашиглах аж.

Мөн нийт зээлийн 39 хувийг “Нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх”, 15 хувийг “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр ашиглаж бусад төслүүдэд 9 хувийг зарцуулж нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Э.Энх-Амгалан

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=15910