35 настай Руби Марие гэх энэ бүсгүй Английн Бирмингэм хотод амьдардаг. Тэрбээр Британи улсад болсон гоо бүсгүй шалгаруулах хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрыг ч хүртэж явсан гоо бүсгүй юм. 

Түүний хувьд "Ms Galaxy 2017" , "Ms West Midlands Earth" зэрэг тэмцээний тэргүүн байрын титэм хүртэж байжээ. Тэрбээр саяхан өөрийн хар бараан өдрүүдийн талаарх нууцийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 

Руби 15 настай байхад гэр бүлийнхэн нь Бангладешээс Британид суурьшин иржээ. Учир нь түүнийг гэрийнхэн нь өөрөөс нь ахимаг насны британи эртэй хүчээр гэрлүүлэхээр тохирсон байж. Нэг үгээр хэлбэл түүнийг зүгээр л боол болгосон гэнэ үг. 

"Би үүнийг өчигдөрхөн мэт л санадаг. Тэр эрэгтэй оройн хоолны үеэр манайд ирж, надтай гэрлэх хүсэлтэй байгаа хэлсэн. Би хүүхэд байсан учир  үүнд маш цочирдож гартаа барьж байсан тавгаа шалан дээр унагаж байсан. Манай хамаатны авга ах намайг нэг тоглоомны мөрий шиг л дуудлага худалдаанд оруулсан мэт. Энэ нь намайг яг л боол шиг болгосон"  хэмээн тэрбээр ярьжээ. 

Түүний ахимаг настай нөхөр нь өдөр бүр охиныг хүчинддэг байжээ. Ингэснээр тэрбээр жирэмсэн болж, хүүхэд төрүүлсэн байна. Хүүхэдтэй болно гэдэг нь Британи хууль ёсоор оршин суух эрхтэй болох боломж бий болгосон гэсэн үг. Охины хувьд хууль бус цагаач байсан учир тухайн үед хаана гомдол мэдүүлэх гэх мэт зүйлсийг огт мэддэггүй байжээ. Хүүхдээ төрүүлсний дараа тэрбээр яргачин нөхрийнхөө гэрээс оргосноор энэ бүх аймшигт дурсамж эцэс болжээ. Түүний гэр бүлийнхэн нь ч охиноос холбоогүй маш удсан учир тэднээсээ сураг тарсан байж.

Ингээд бие даан амьдрах болсон Руби одоо бол амжилттай нэгэн болж чаджээ. Үүнээс гадна сайн үйлсийн аяны элч төлөөлөгч болсон байна. Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийн гэрлэлт зэрэг хууль бус зүйлстэй тууштай тэмцэгч нэгэн болсноос гадна загварын салбарт ч амжилттай яваа аж. Одоо бол тэрбээр сайн ханьтай, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.