Сайн байна уу, би одоо 30 настай үлдсэн бүх амьдралаа охиныхоо төлөө гэсэн зорилготой ганц бие аав хүн.

Гурван жилийн өмнө охины маань ээж гадагшаа яваа л сураггүй алга болсон. Европийн нэгэн улсад хунтэй суугаад сайхан амьдарч байгаа сурагтай. Маш их гомдсондоо ч тэрүү дэндүү их хайртай байсан болоод ч юм уу үүнээс хойш ахиж хүнтэй суухгүй, үлдсэн амьдралаа охиныхоо боловсрол хүмүүжилд анхаарч амьдарна гэсэн зорилготой амьдарч байна. Тэгээд яахав эр хүн болсон хойно уулздаг хэд хэдэн бүсгүйчүүд байгаа л даа. Гэтэл саяхан хөдөө томилолтоор явсан юм, тэнд нэг бүсгүйтэй танилцаад хэд хэдэн удаа уулзаж дотно харьцаанд орсон, тэр бүсгүй их хайр халамжаар дутдаг юм шиг санагдсан. 

Гэр бүлтэй, 2 хүүхэдтэй, нөхөр нь уул уурхайн нэг томоохом компанид ажилладаг гэсэн. Гэтэл тэр жирэмсэн болчихсон гаргана гээд байх юм. Бас нөхөртөө хайргүй болчихсон чамтай л нууцаар уулзаж байвал болно гээд байх юм. Баригдсан ч хамаагүй гэх юм. Хоёр хүүхдийг нь бас нөхрийг нь бодсон ч ахиж уулзмааргүй байна. Ойлголуулж хэлэхээр зөндөө л тайлбарлаад юу ч ойлгохгүй юмаа.