Татварын байцаагч нарын бүдүүлэг харилцаа, хандлага зарим тохиолдолд хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн татварын байцаагчид цагдаа нараар хүч нэмэгдүүлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгжүүдийг дарамталсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга энэ сарын 03-ны өдөр гаргаж, татварын өрийг төлүүлэх утга бүхий тушаал гаргажээ.

Энэ тушаалын дагуу тус дүүргийн татварын байцаагч нар ААН-үүдийн дансыг нь хаасан байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр байгууллага бүрт цагдаа нараар хамгаалуулж “Өнөөдөр 18:00 цагаас өмнө өрөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, хаана, лацдана. Мөн 4 000 000 төгрөгөөр торгоно. Эд хөрөнгө хураана” хэмээн сүрийг үзүүлсэн байна. Энэхүү дарамтлан сүрдүүлэх ажиллагааг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй нь тухайн ААН-үүдийн буруутай үй ажиллагаа мөн үү гэвэл мөн. Харин үйл ажиллагааг нь зогсоож, хаахаар тухайн байгууллага хэрхэн орлого олох вэ?

Аливаад хүчээр хандаж болох ч арай ингэж муйхарлаж болохгүй л баймаар...