Аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн тогоочдын холбоо хамтран хоол үйлдвэрлэлийн салбарын тогоочдын дунд “Ажил мэргэжлийн уралдаан арга хэмжээ”-г зохион байгууллаа.

Тогоочдын ажил мэргэжлийн уралдаан “Цэцэрлэг сургууль, албан байгууллагын дэргэдэх хоол үйлдвэрлэл”, “Нийтийн хоол”-ны төрөл гэсэн хоёр төрлөөр явагдлаа. Дээрх хоёр төрөлд тус бүртээ 12, нийт 24 тогооч авъяас чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг Монголын тогооч нарын холбооны дэд тэргүүн С.Нарангэрэл, Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн гишүүн багш С.Эрдэнэчимэг, Дархан-Уул аймгийн тогоочдын холбооны тэргүүн В.Доржбаатар нарын шүүгчид шүүн явууллаа.

 
“Цэцэрлэг сургууль, албан байгууллагын дэргэдэх хоол үйлдвэрлэл”-ийн төрлийн тэргүүн байранд Сайхан сумын ЕБС-ийн тогооч Ц.Нямаа, удаах байруудад Шаамар сумын ЕБС-ийн тогооч Ш.Энхжаргал, Түшиг сумын цэцэрлэгийн тогооч Ц.Цогзолмаа, “Нийтийн хоол”-ны төрлийн тэргүүн байранд Цагааннуур сумын “Хангай” цайны газрын тогооч Н.Отгонбаяр, Сүхбаатар сумын “Шинэ бадрах”ХХК-ий тогооч А.Лхагвадорж, Хүдэр сумын “Унаган нутаг” цайны газрын тогооч В.Амарзаяа нар шалгарлаа. Тогоочид өөрийн сонгож авсан материалаар 45 минутын хугацаанд хоол зууш салат хийж өрсөлдөв.