Түшиг сум олон жил хөөцөлдсөн малчид болон мал бүхий иргэдийнхээ сүү цагаан идээг зах зээлд борлуулах ажлаа амжилттай хэрэгжүүлж эхэлсэн таатай мэдээ байна. Малчдын хотноос сүүг худалдан авч, бүтээгдэхүүн хийж экспортонд гаргах ажлыг сум "ГЛОБАЛ НОМАДИК" ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагаа нь малчид болон мал бүхий иргэдэд ашиг тусаа өгч өрхийн бодит орлого сард 500.0-1287.0 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөн тус сумын "ШАР НАРСТ, "БООЦЫН ТАРИА" компаниуд нийгмийн сайн сайхны хүрээнд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан сурагчдын ширээ сандалыг бүрэн шинэчилсэн бол  "ШАР НАРСТ" ХХК өөрийн хөрөнгөөр замын хяналтын постыг шинээр ашиглалтанд оруулжээ.