Өнөөдөр аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж баталлаа. Аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухайн асуудлыг хэлэлцэн 72,205,450,5 мянган төгрөгөөр баталлаа.

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж 84,5 хувьтайгаар үнэлэв. Мөн Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэж баталлаа.