Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр сумын сургуулийн захирал, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгон, Орхон, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд нийт 7 иргэн бүртгүүлсэн. Бүртгэлийн шалгуурыг хангасан иргэдийн шалгалтыг энэ сарын 25-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт зохион байгууллаа. Шалгалтанд Хүдэр сумын сургуулийн захирал, Баянгол сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд шалгалт өгсөн 2 иргэн тэнцсэн байна.