Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд. Би нөхөртэйгээ танилцаад 18 жил хамт амьдраад 6 жил болж байна. Нэг ангийн сурагч нэг ширээний найзууд.

Энэ утгаараа түүнийг мэддэг гэж бодож явлаа, үгүй юм байна аа. Манай хүн их халамжгүй, би өөрөө л бүхнийг амжуулдаг. Бид хоёр хоёр хүүхэдтэй, бага хүү маань гарснаас хойш их хэцүү боллоо. Байнга мөнгө олж гэр бүлээ тэжээж байна. Ажилгүй нтр гээд байнга дарамтлана үнэхээр хэцүү байна. Би хүүгээ ой хүргээд ажилдаа орох санаатай байгаа. Энэ талаараа учирлаад хэлэхээр ердөө тоохгүй юм. Би өөрөө ажилгүй байгаа болохоор нөхрөөсөө ердөө юм нэхдэггүй, хүүхэд гаргаснаас хойш өмсөх хувцас ч үгүй, солих дотуур хувцас ч үгүй, гоо сайханы юм нтр юу ч байдаггүй болсон. Энэ бүхнээ би ажилдаа байхдаа өөрөө л авдаг байсан. Манай хүн өөрөө болхоор гоёж гоодоод л яваад байна. Эмэгтэй л хүн болсон хойно би хувцас хунартай болмоор байна. 

Өвөл болчихлоо куртик, гутал авмаар байна гээд уурлатал намайг хоёр хүүхэдтэй маань нүцгэн хөөгөөд гаргасан.  Одоо би ээж дээрээ ирчихээд байж байгаа. Яаж энэ хүнийг хайр халамжтай уян хатан хүн болгох вэ? энэ хүнтэй сууснаас хойш би архи тамхи хэрэглэхийг бүгдийг нь болиулж чадсан. Энэ занг нь л засаж чадаагүй ээ, шантарч байна зөвлөгөө өгж туслаач.

Жич: би нөхрөөсөө өөр хүнтэй явалдах, ууж идэж гадуур тэнэх асуудал ердөө гаргаж байгаагүй бас охин байхдаа л энэ хүнд нандин бүхнээ зориулснаар өдийг хүрсэн..