Би бахархдаг
Бахархал гэдэг өөрөө омогшил дагуулдаг
Би омогшдог
Би эх орныхоо онгон байгалиар бахархаж омогшдог
Би талын Монголын малчин эцгийн сүрээр бахархаж
Түүгээрээ би омогшдог
Өвгөдийн үлдээсэн агуу өв соёлоороо бахархаж би омогшдог
Өнчин ишгийг өөрийн үр мэт хайрлан өсгөх
Өр зөөлөн их түмнээрээ бахархаж омогшдог
.....

Зөвхөн Монголоос та энэ бүхнийг харж болно. Эгэл жирийн ч гэлээ дэлхийд хосгүй онгон тал нутаг, хэзээ ч давтагдашгүй ёс заншил энэ бүхэн та бидний баялаг.

Ингээд сайхан Монгол орны сэтгэл хөдөлгөм зургийн цуглуулгыг хүргэж байна. Харь нутагт ажиллаж хөдөлмөрлөн яваа элэг нэгт монголчууд минь энэхүү зургаас түр ч гэсэн эх орноо санагалзаарай ....