Германы алдарт дуучин Нана Монголд тоглох гэж буйтай холбогдуулан 2-р сарын 14 буюу Гэгээн Валентины өдрөөр ILOFT Function house, VLVT members club, Brix night club-уудад “Нанатай Валентин” шоуг зохион байгууллаа.

Шоуг Монгол Австрийн Залуучуудын Холбоо, “Remember the time” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч “Бишрэлт” групп, ивээн тэтгэгч “Blue nun” зэрэг компаниуд хамтран зохион байгуулсан юм.

Клуб бүрт хосуудын дунд “Алдарт дуучин Нанагийн дуун дээр ямар хос хамгийн халуухан бүжиглэх вэ?” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээн бүрт зургаан хос оролцсоноос эхний гурван байруудыг тус тусшалгарууллаа.

Нэгдүгээр байрт орсон гурван хосод МАЗХ-ноос ирэх 3-р сарын 1-нд болох “Remember the time”  тоглолтыг үзэх эрхийн бичиг гардуулсан бол 2-р байрт Бишрэлт группийн нэрийн бэлэг, өндөр зэрэглэлийн брэндийн хос үнэртэй ус, 3-р байрт  “Blue nun” брэндийн гарын бэлгийг тус тус гардуулсан юм.  

Валентины баярыг домогт дуучин “Нанатай” хамт үдсэн хос залуус хайрын баяраа хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэж нэгэн үдшийг сюрприз дүүрэн өнгөрүүллээ.