Vollebak брэндийн өмд олон хүний анхаарлыг татаад байгаа аж. Хэрэв та энэ өмдийг авбал та өөрөө өмсөөд зогсохгүй үр хойч, ач зээ тань ч өвлөж үлдэх чанартай өмд гэнэ.

Тиймээс тус бүтээгдэхүүнд 100 жилийн баталгаа өгч байгаа аж. Энэхүү өмд нь гурван давхар материалаас бүрдэж байгаа юм. Эхний давхарга нь  усны хамгаалалт болон элдэв цооролт урагдалтаас хамгаалах бол дунд хэсэг н галд тэсвэртэй, биеийн дулааныг нэмэгдүүлэх, агаарын солилцоо явуулах үүрэгтэй бол гурав дахь давхарга нь галд тэсвэртэй шатдаггүй синтетик материалаас бүрджээ. Үнийн хувьд 645 доллар аж.