Сайн байна уу, би 19-тэй ганц бие хоёр хүүгийн ээж. Хэдий нас залуу ч өөрийн гэсэн жижигхэн оёдлын цех ажилуулж орлоготой болоод л байна.

Хоёр хүүгийнхээ аавыг мартаж чадахгүй юм аа. Намайг мөн ч их хуурсандаа. Саяхан нэг охинтой үерхэж байгаад жирэмсэн болгоод хаячихсан гэж дуулдсан. Одоо хүүгийн аав бид гурав руу залгаад яриад эргэж нийлье энтэр гээд байгаа юм аа. Хуурч байсныг нь бодохоор эргэж нийлмээргүй ч хоёр хүүгээ бодохоор нийлчихмээр юм. Хоёр хүүгээ аав гэж дуудуулах хүнгүй өсгөнө гэхлээр л гол харлаад байх юм. Аашилж загиналгүй зөвөлгөө өгөөч.