МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт хоёрдугаар сарын 21, 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт болно.

Тэрбээр “Монгол” телевизийн “Нэр хугарахаар яс хугар”  нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Миний дууг сонсох дуртай үзэгч олон тоглолтод хүрэлцэн ирэхдээ монгол дээлээ өмсвөл хамгийн том бэлэг тэр” гэж хэлсэн юм. Монголоороо омогших дуртай гавьяатдаа үндэснийхээ хувцасаар гоёж төрсөн өдрийн бэлэг бариарай. 

Харин дуучин маань өнөөдөр 12 цагаас "APU" ХХК-ын хашаан доторх "Ерөөлийн өргөө" танхимд хэвлэлийн бага хурлаа хийхээр болжээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 90109191, 90109292 утаснаас аваарай.