Сайн байна уу .Би нэг залуутай үeрхээд жил болж байгаан тэр залуу маань архи уудаг гэхдээ бүр өдөр бүр биш ч хэд хоноод л уудаг.

Эхэндээ би сайн мэддэггүй байсаан хаяахан л уудаг юм байх гэж боддог байлаа. Бид улам дотносож уулзах болсноор би тэр хүний уудаггийг мэдсийн тэгээд уухаа боль гэж янз бүрээр хэлж зөвлөж үзсээн, уурлаж бас учирлаж ухааруулах гэж зөндөө оролдсон ч за одоо дахиж уухгүй гэж амладаг ч ууссан л байдгийн тэгээд би уухаа болих болноо хараарай хамт амьдрахаараа юу гэж ингэж явах вэ дээ л гэдгийн уг нь хүний хувьд тийм болохгүй болцон муу хүн биш л дээ. Би бас түүнд хайртай тэр ч хайртай л гэдэг гэхдээ сүүлийн үeд цөхөрч байх шиг байнаа би үнэндээ жигшиж байна. Би өөрөө огт уудаггүй шахуу хүн л дээ найз залуу маань эхнэрээсээ салаад олон жил ганцаар явсан бас 2 жилийн өмнө 15 настай охиноо авто осолоор алдсан юмаа. Нас нь 40 хүрч байгаа, би өөрөө 35 настай хүүхэдтэй.

Тэгээд цааш яах ёстойгоо сайн мэдэхгүй юм заримдаа холдмоор заримдаа итгээд ч үзмээр надад бол зуурдын биш үүрдийн л хүн хэрэгтэй. Мөн би заримдаа хүнтэй огт суумааргүй ч санагддаг .Найз залуу маань удахгүй намайг аав ээжтэйгээ танилцуулах гэж байгаа. Би яахаа сайн мэдэхгүй байна. Хамгийн сонин нь энэ хүн надтай уулзах болгондоо юм уусан байдаг байжээ. Эхэндээ би мэддэггүй анзаардаггүй байсан сүүлдээ бүр ил болсон ганц 100 грамм архи уучихая гээд л ууна. Бүр их согтохгүй ч заавал жаахан ууна, надтай уулзахаараа уудаг уу, байнга уудаг уу гэдгийн одоохондоо мэдэхгүй байна. Ийм хүн засрах уу, яах бол яг амьдрах хүн мөн үү, би цаашид яах вэ зөвлөөч, надад үнэндээ миний толгой эргэчээд л байна .Баярлалаа