Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Макс продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр маргааш 11 цагт шагналаа гардан авах аж. 

Энэ талаар “Макс продакшн”-ы жүжигчин МУГЖ П.Эрдэнэзаан цахим хуудаснаа мэдээллээ.

М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулсан юм.

Ийнхүү хошин урлагийн “Макс продакшн”-аас хоёр дахь гавьяат “төрлөө”.