Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өглөө оройдоо жиндүү хүйтэн байна.

 Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс секундэд 3-8 метр, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.