Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим хуудсаар гудамж талбайгаар нүцгэлэн гүйсэн нэгэн этгээдийн видео бичлэг цацагдаад буй.

Өвлийн хүйтэнд нүцгэлж гүйсэн уг иргэнийг улстөрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд, хар тамхи хэрэглэсэн, өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ ийм үйлдэл хийсэн гэх шуугиан дэгдээд байгаа.

Эл асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Уг этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан. Түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн” гэлээ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгахад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. Тэрээр эмнэлгийн хяналтад байдаг нэгэн аж.