Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 31-ний өдөр буюу ирэх даваа гарагт хуралдуулахаар боллоо. Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуралдааныг хойшлуулах санал гаргасан юм. НИТХ өнгөрөгч баасан гарагт хуралдаж, Улаанбаатар хотын Засаг даргыг сонгохоор байсан.

Гэвч нэг хуралдааны танхимд АН-ын бүлгийн гишүүд ирсэн бол МАН-ын бүлэг хуралдаж байв. Засаг даргын асуудлаар үдээс өмнө Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөлөл хуралдсан бол дараа нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Засаг дарга нэр дэшигчдийг тодруулж С.Амарсайхан олонхийн дэмжлэг авсан билээ.