Гуравдугаар сарын нэгний өдрөөс өргөн хэрэглээний нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. 

Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнөөс эхлэн энэ шийдвэрийг гаргаж олон нийтэд хүргэж мэдээлж ирсэн юм. 

Гялгар уут нь 100-500 жил хөрсөнд задардагүй, хөрс үржүүлж, байгаль орчин бохирдуулахаас гадна хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах зэрэг эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг.

2016 онд улсын хэмжээнд нийт 3000 орчим тонн, 480.000 ширхэг нийлэг уут, нийлэг уутны бэлдэц импортоор орж ирсэн байна. Харин өнгөрсөн онд импортоор 4000 тонн уут, 500000 ширхэг уутны бэлдэц болж нэмэгджээ. Манай улсад гялгар уутны 4-5 үйлдвэр байдаг байна. Иргэд гялгар уутны хэрэглээг багасгах биш, бүрэн мөсөн халж, хэрэглээнд даавуун уут, тор ашиглахыг холбогдох байгууллагуудаас уриалав.