Өмнөд Солонгосын CJ группийн хүнсний салбар "CJ Foodville" компанийн “Tous les Jours” нарийн боовны сүлжээ дэлгүүр нийслэл хотын төвд үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа билээ.

Үйл ажиллагааны хувьд чанарын өндөр түвшинд явуулдаг гэх тус газраар үйлчлүүлсэн иргэн авсан зүйлд нь төмөр хошуу гарч ирсэнд бухимдан цахим сүлжээнд үүнийгээ бичжээ. 

Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Tous les Jours”-ийн кремтэй боовыг авч идсэн үйлчлүүлэгч дотроос нь кремний төмөр хошуу олсон байна. "Дөнгөж сая “Tous les Jours-н кремтэй боовыг авч идэхэд дотроос нь кремний хошуу гарч ирлээ. Яаж шүдээрээ чанга хазчихаагүй юм. Хүнсний салбар ийм хариуцлагагүй, заваан байж болохгүй ээ" хэмээн тухайн хэрэглэгч бичсэн байв.