Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралаараа олон нийтэд танигдаад буй дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар шинэ уран бүтээлийн ажилдаа идэвхийлэн оржээ.

Тэд "Хосын ятга", ""Учирах л заяатай тавилан", "Монголын тал нутаг" зэрэг дуунуудаа өлгийдөн авсан бол 2018 ондоо багтааж шинэ цомгоо гаргасан. Тэдний цомогт нийт 15 бүтээл багтсан гэнэ. Харин шинэ оны босгон дээр хос дуучид маань энэ сарын 17-ны өдөр UB palace-д болох тоглолтынхоо сюрпрезыг задалжээ. Тэд "Амьдрал" тоглолтынхоо дундуур 10 азтай үзэгчийг шалгаруулж тус бүр нэг сая төгрөг бэлэглэхээр болсон байна.