Загвар өмсөгч Зенна Сонне Уилльямс олон нийтийн сүлжээ сайтын идэвхтэй хэрэглэгч бөгөөд түүнийг дэмжигчид их байдаг ч үүнийгээ дагаад үзэн ядагчид ч байгаа.

Тэд түүнийг хавиргаа авахуулсан, хуурамч нарийн бэлхүүстэй гэх мэтээр шүүмжилдэг байна. Тэгвэл эдгээр шүүмжлэгчийн амыг таглахаар тэрбээр рентген зургаа авахуулан хавирга нь бүрэн гэдгээ харуулснаас гадна элдэв гоо сайхны хагалгаанд ороогүйгээ ийнхүү зургаар харуулжээ.