Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ шатахууны худалдаа эрхлэгчдэд хандан өчигдөр /2018.01.04/  дахин шаардлага хүргүүлжээ.  Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компани хилийн үнээ газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тонн тутамдаа 82-148 ам.доллароор бууруулсан.

Харин манай улсын хувьд арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгаж эхэлсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сард Роснефть компани  хилийн үнэ дахин буурсан учраас шатахууны үнийг дахин бууруулах нөхцөл үүссэн хэмээн  ШӨХТГ үзжээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулсан байна.