Салхитын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө Салхитын мѳнгѳний ордыг эргэлтэд оруулах үүргийг Засгийн газраас өглөө. Мөн Засгийн газраас Салхитын мөнгөний ордын тусгай хамгаалалтын зардлыг гаргаж байгаа тул тус ордын тусгай хамгаалалтыг буулгах шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сарын 29-нд тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан билээ.