“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа амилуулж ирэх сарын 1-нд үзэгчдийн хүртээл болгохоор шинэ уран бүтээлдээ орсон билээ.

Тус продакшны уран бүтээлчид шинэхэн жүжгийнхээ дууны клипийг сонсогчдодоо хүргэж байна. Уг дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Х.Болор-Эрдэнэ зохиожээ. 

Дууг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива С.Наран, дуучин Б.Амархүү болон залуу уран бүтээлч Н.Бямбасүрэн нар хамтран дуулсан юм.

Ингээд та бүхэндээ "Хайр" жүжгийн дууны клипийг хүргье.

Д.Ана