Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт даваа гараггийн орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж, улмаар маргааш өглөө нь төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарын хамтаар түр саатуулаад байсан билээ. 

Тэгвэл бусдаас их хэмжээний авилга авсан хэрэгт сэжиглэгдээд буй тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд өнөөдөр 1:30 минутаас хурал зарлагдсан байна.

Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг.