УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрийн ордонд мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой хэргийн материалыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ мэдэгдлээ.

Шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа. Тэнд шатахуун хадгалах том агуулах барих ёстой. Японы талаас үүнд оролцохгүй гэсэн учир Үндэсний хөгжлийн газраас уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. ЗГХЭГ-аас ч ийм санал гаргасан. Гэтэл У.Хүрэлсүх ямар ч сонгон шалгаруулалт явуулахүйгээр Ц.Анандбазарын "Сод Монгол"- д концесс байдлаар бариулах гэрээ хийх шийдвэрийг гаргасан байдаг. Үүний дараа У.Хүрэлсүхийн хамаарал бүхий хүмүүс 500 сая төгрөг авч байгаад баригдсан. Тэр мөнгийг Ц.Анандбазараас авсан гэх мэдээлэл ч явсан. Сая МАН-ын Бага хурлын үеэр Б.Анандбазар Хүрэлсүхийн өрөөнөөс гарч байхтай би таарсан гэх зэрэг яриа өгч, энэ хэрэгтэй холбоотой материалууд цуглуулсан бөгөөд үүнийгээ хуулийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн байна.