Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 08.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, 21 аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор орон даяар өрнүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшний үнэлгээг хэлэлцэж байгаа юм. Энэхүү үнэлгээнд нийт 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн 45 мянга 381 албан хаагчийг хамруулсан байна.

Мөн хуралдаанаар Томуу, томуу төст өвчний тархалтыг зогсоох зорилгоор тав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох тухай Эрүүл мэндийн сайдын саналыг хэлэлцэх юм.