Сайн байна уу. Би нэг залуутай үерхээд хагас жил болж байгаа юм л даа тэр маань цагдаа юмаа...Би түүнийг саяхан гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгээ танилцуулсан юм.

Гэтэл найзууд маань ч бас гэр бүлийнхэн маань бүр ч их таагүй хандлагатай байна...Шалтгаан нь ерөөсөө л тэр цагдаа учраас...Ээж маань бизнесмен харин аав маань бол насаараа хуулийн байгууллагад ажилласан прокурор хүн. Цагдаа мэрэгжлийг сонгосон эрэгтэй хүн багадаа их дээрэлхүүлдэг байсан жоохон доожоогүй сул дорой нэгэн байсан учраас тэрнийхээ хорсолд автан цагдаа болсон байдаг учраас муу эр байдаг гэлцэх юм...

Охид бүсгүйчүүд бид нэртэй төртэй хүчирхэг эр хүнтэй амьдралаа холбохыг хүсдэг шүүдээ гэвч тийм эрд цагдаа зохихгүй юм байна гэж ойлгох боллоо...та бүгдийн бодол юу вэ...