Aquaman  киногоороо олон үзэгчээс магтаал хүртээд буй жүжигчин Жэйсон Момоа Америкийн Иова муж улс дахь эмээгийнхээ гэрт гэнэт очин түүнд гэнэтийн бэлэг барьсан тухай өөрийн инстаграм хуудаснаа зураг оруулжээ. 

"Гэртээ ирэх хэрэгтэй байлаа. Миний эмээтэй мэндчилээрэй, тандаа үргэлж хайртай шүү" хэмээн энэ жил 39 настай тэрбээр бичжээ. Эмээгийн хайртай хүү энэ зургаараа цахим орчноос ч олон сайхан магтаалын зурвас хүлээн авсан байна.