Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдэд хулгай орж, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө дөрвөн ширхэг бурхан алдагджээ. Тодруулбал, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбираад сууж байгаа Богд бурхан нэг ширхэг байсан аж.

Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан байжээ. Эдгээр бурхад нь эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл аж. Бурхан хулгайлагдсан талаарх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсний дагуу ажлын хэсэг гарч, хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.